Линкээр захиалга хийх

Тусгай захиалга хийх

Үйлчилгээний журам

KOREABOX.mn САЙТЫН ЗАХИАЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ



НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Энэхүү журмаар Koreabox.mn сайтын (цаашид сайт гэх) захиалгат худалдааны үйлчилгээ, түүнтэй холбогдон үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулна

1.2 Сайт нь БНСУ-д байрлалтай онлайн болон онлайн бус дэлгүүр, нийлүүлэгчээс хэрэглэгчийн сонгосон захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч тээвэрлэх, нийлүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

1.3 Энэхүү журмын хэрэгжилтэнд сайт болон үйлчлүүлэгч хамтран хяналт тавина.

ХОЁР. ЗАХИАЛГА

2.1 Сайт нь БНСУ-д үйл ажиллагаа эрхэлдэг онлайн болон онлайн бус дэлгүүрүүд, нийлүүлэгчдээс хэрэглэгчийн сонгон захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, тээвэрлэн үйлчилнэ.

2.2 Захиалгын үйлчилгээ нь Koreabox.mn захиалгат худалдааны нэгдсэн системээр болон оффис дээр биеээр ирж захиалах бөгөөд хэрэглэгч захиалга өгсөнөөс эхлэн худалдан авалт, тээвэрлэлт, төлбөр төлөлт, барааг хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явц энэ системээр удирдагдана.

2.3 Хэрэглэгч захиалга илгээснээс ажлын өдрийн 24 цагийн дотор захиалгын нийт үнэ бодогдоно.

2.4 Захиалгын үнийг хэрэглэгч зөвшөөрөн баталгаажуулж, төлбөр хийгдсэнээс хойш ажлын 1 хоногийн дотор барааны худалдан авалт хийгдэнэ.

ГУРАВ. ҮНЭ

3.1 Захиалгын үнийг захиалгын систем дээрх хэрэглэгчийн хүсэлтийн дагуу сайтын мэргэжилтэн тооцоолон гаргана.

3.2 Захиалгын үнэнд дараах зүйлсийг оруулах тооцох бөгөөд Монголд ирсэн барааны бодит жингээс хамааран тээвэрлэлтйин үнийн дүн өөрчлөгдөж болно.


Үүнд:

БНСУ-д

• Барааны үнэ

• Тухайн барааны агуулах хүртэлх хүргэлтийн үнэ

Монгол улсад:


• БНСУ-аас Монгол хүртэлх тээврийн зардалд

• Монгол улсын гаалийн татвар (Монгол улсын гаалийн татварын дагуу)

3.3 Хэрэглэгч сайтын мэргэжилтэнгээр дамжуулан захиалгын үнийн бодолтыг дэлгэрэнгүйгээр харах боломжтой.

ДӨРӨВ. ТӨЛБӨР

4.1 Хэрэглэгч барааны үнэ болон Солонгос доторх тээврийн үнийг төлснөөр захиалгыг баталгаажсан гэж үзэн худалдан авалтыг захиалгын журмын 2.1-т заасан хугацаанд хийнэ.

4.2 Хэрэглэгч барааг УБ-т ирсэний дараа хүлээж авахдаа бүрэн бүтэн байдлыг шалган хүлээж авах бөгөөд агентаас УБ дахь оффис хүртэлх батлагдсан үнээр тээврийн зардалыг төлж авна.

4.3 Бараа захиалгын үнэ KRW (вон)-оор бодогдож, тухайн өдрийн воны зарах ханшнаар тооцогдон төгрөгөөр хийгдэнэ.

4.4 Төлбөрийг дансаар төлөх боломжтой.

ТАВ. ТЭЭВЭРЛЭЛТ, БАРАА ОЛГОЛТ

5.1 Тээвэрлэлт нь Солонгос дахь хүргэлт, Солонгосоос Монгол хүртэлх тээвэрлэлт гэсэн 2 үндсэн үе шатаас бүрдэнэ.

5.2 БНСУ дахь хүргэлт нь тухайн дэлгүүр, нийлүүлэгчийн ашиглаж буй дотоодын хүргэлтийн үйлчилгээгээр нийлүүлэгч хүргэлтийг бүрэн хариуцна.

5.3 Бараа бүтээгдэхүүн Сайтын Солонгос дахь агуулахад хүргэгдэн, Монгол улсруу ачигдсанаас хойш хэвийн ажиллагаатай үед дунджаар 7-10 хоног дотор хэрэглэгчид хүрнэ.

5.4 Захиалгыг хэрэглэгчид олгох үед хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг сайтар шалган, эвдрэл гэмтлийг нягтлан үзсэний дараа гарын үзэг зурж, хүлээн авна. Барааг хэрэглэгч хүлээн авснаас хойш гарсан эвдрэл гэмтэл болон бусад асуудлуудад Сайт хариуцлага хүлээхгүй.

ЗУРГАА. ХҮРГЭЛТ

6.1 Захиалсан бараагаа Монгол дахь оффис дээрээс хүрэлцэн ирж авна.

6.2 Хэрэглэгч УБ хот дотор хүргэлтээр авах эсхүл орон нутгийн унаанд тавиулах бол хамтран ажилладаг хүргэлтийн компаниар дамжуулан барааг хүргэж өгнө. Хүргэлтийн төлбөрийг хэрэглэгч нэмж төлөхийг анхаарна уу.

ДОЛОО. БАРАА БУЦААХ БА СОЛИУЛАХ

Үйлчлүүлэгч захиалсан бараагаа хүлээж авахдаа заавал шалгаж авна. Барааг хүлээж авснаас хойш 24 цагийн дотор барааг буцаах эсвэл солиулах хүсэлтийг байгууллагад гаргана. 24 цаг хэтэрсэн тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээж авахгүй.


Бараа буцаах нөхцөл:

7.1 Үйлчлүүлэгчийн буруугаас болж буруу захиалагдан ирсэн барааг буцаах боломжгүй тул та өөрийн сонголтоо зөв хийхийг хүсье.

7.2 Үйлчлүүлэгчийн захиалсан барааг САЙТ буруу захиалж буруу бараа ирсэн тохиолдолд буцаалт хийхэд гарах бүх зардлыг САЙТ хариуцна

НАЙМ. ХОРИОТОЙ БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАРАА

8.1 Гаалиар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний захиалга хийхгүй. Тухайлбал:


• Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл


• Хортон ургамал, амьтан

• Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис

• Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт

• Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн

• Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал


• Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл


8.2 Тусгай зөвшөөрлийн лиценз шаарддаг бараа бүтээгдэхүүн захиалах тохиолдолд хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн лицензтэй бол Сайтаар Монгол улсын гааль хүртэлх гүйцэтгэлийг гүйцэтгүүлж болно.

ЕС. ХЯМДРАЛ УРАМШУУЛАЛТАЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХИАЛГА

9.1 Онлайн дэлгүүрүүдийн бүх төрлийн хямдралтай худалдаанд хамрагдаж болох ба хямдралын хугацаа нь 2.4 зүйлд заасан бараа худалдан авалтын хугацаанд багтах ёстой.

АРАВ. ХАРИУЦЛАГА

10.1 Хэрэглэгчийн сонгосон захиалгын бүтээгдэхүүнүүд нь Сайттай харааралгүй БНСУ-ын дэлгүүр, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул тэдгээрийн чанар бусад үзүүлэлтүүдэд Сайт хариуцлага хүлээхгүй.

10.2 Дэлгүүрийн найдвартай байдал, бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна

10.3 Сайтын БНСУ дахь салбарын хаягаар дур мэдэн захиалга хийхийг хориглоно. Энэхүү захиалганд Сайт хариуцлага хүлээхгүй.

АРВАН НЭГ. БУСАД

11.1 Захиалгын бараа бүтээгдэхүүн дууссан тохиолдолд хэрэглэгчид эргэн мэдэгдэх ба хэрэглэгч захиалгыг өөр бүтээгдэхүүнээр солих эсвэл тухайн барааны захиалгыг цуцалж болно.
11.2 Захиалгыг цуцалсан тохиодолд дууссан төлбөрийг буцаан олгоно.


11.3 Тухайн нөхцөлд дууссан боловч тодорхой хугацааны дараа тухайн бараа онлайн дэлгүүрт ирэхийг мэдэгдсэн тохиолдолд худалдан авалтыг үргэлжлүүлэх эсэхийг хэрэглэгчийн хүсэлтээр шийдвэрлэнэ.