2025-04-28 15:26:29
Coupang бол БНСУ-ын хамгийн том цахим худалдааны платформ бөгөөд хэрэглэгчдэд хурдан, найдвартай үйлчилгээ үзүүлдгээрээ алдартай. 2010 онд Харвардын их сургуулийн оюутан асан Бом Ким үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон төрлийн үйлчилгээг санал болгож байна.
Үүсгэн байгуулагч: Бом Ким
Үүсгэн байгуулагдсан он: 2010 он
Төв байр: Сөүл, БНСУ (2022 оноос хойш Сиэтл, АНУ-д төвтэй болсон)
Үйл ажиллагаа явуулдаг орнууд: БНСУ, Тайвань, АНУ, Энэтхэг, Сингапур
Ажилтнуудын тоо: 78,000 гаруй
2023 оны орлого: 24.4 тэрбум ам.доллар
1. Rocket Delivery
Coupang-ийн хамгийн алдартай үйлчилгээ бөгөөд хэрэглэгчид шөнийн 12 цагаас өмнө захиалга өгвөл дараа өдрийн өглөө хүргэлт хийгддэг. 99.3% хүргэлт 24 цагийн дотор хийгддэг.
Сар бүрийн ₩4,990 төлбөртэй гишүүнчлэлийн үйлчилгээ бөгөөд дараах давуу талуудыг санал болгодог:
Rocket Delivery бүтээгдэхүүнүүдэд үнэгүй хүргэлт
30 хоногийн дотор үнэгүй буцаалт
Rocket Wow шошготой бүтээгдэхүүнүүдэд хөнгөлөлт
Coupang Play стриминг үйлчилгээг ашиглах боломж
Шинэхэн хүнсний бүтээгдэхүүнийг шөнийн 12 цагаас өмнө захиалбал дараа өдрийн өглөө 7 цагт хүргэх үйлчилгээ. 8,500 гаруй төрлийн хүнсийг санал болгодог.
KoreaBox.mn сайтыг ашиглан Coupang Сайтнаас бараа захаилах заавар